Жо Байден: Газад ирэх долоо хоногт гал зогсоож магадгүй

2024 оны 02 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээрт ирэх долоо хоногийн эхээр хүрнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Израил, Палестины талууд гал зогсоох хэлэлцээрт хүрэхэд ойртсон гэж үзэж байгаа аж. Иймээс ирэх даваа гарагт гал зогсоох хэлэлцээрт хүрч магадгүй байгааг Жо Байден хэлсэн байна.

Түүнчлэн Оросын талаас Газын зурваст байлдааны ажиллагаа удаан үргэлжлэх тусмаа барьцааны хүмүүсийг аврах боломж багасна гэж үзэж буйгаа мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш “Газын зурваст тусламж хүргэхийг нэмэгдүүлэх нь зөвхөн хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээрт хүрснээр хийгдэх зүйл юм” гэв.

Олон улс, байгууллагуудын зүгээс Газын зурваст энх тайван тогтоохын төлөө дуу хоолойгоо илэрхийлсээр байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top