ДОРНЫН ЗУРХАЙ: Найз нөхдийг түшиж элдэв үйл бүтээхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

Аргын тооллын 2 сарын 29, Бархасбадь гараг. Билгийн тооллын 20

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 07.34-18.35
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 2 сарын 29, Бархасбадь гараг. Билгийн тооллын 20, Салхины эх одтой, харагчин гахай өдөр. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top