ДЭМБ: Газын зурваст 10 хүүхэд өлсгөлөнгөөр хорвоог орхижээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 05

 

Газын зурвасын Камаль Адван хүүхдийн эмнэлэгт арван хүүхэд өлсгөлөнгөөр хорвоог орхисон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. ДЭМБ-ын ажилтнууд 2023 оны аравдугаар сараас хойш анх удаа тус эмнэлэгт орох зөвшөөрөл авсан ба 9500 литр түлш, шаардлагатай эм, бэлдмэл хүргэжээ.

Камаль Адван эмнэлэг нь Газын зурвасын хойд хэсэгт байрладаг цорын хүүхдийн эмнэлэг бөгөөд өдгөө өвчтөнүүдээр дүүрчээ. Цахилгаан хангамж тасалдсаны улмаас бяцхан өвчтөнүүдийн амь насанд мөн заналхийлж байна.

ДЭМБ Израилд хандан хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй, тогтмол хүргэх боломжоор хангахын дахин уриалжээ. Энгийн иргэд, ялангуяа хүүхэд, эмнэлгийн ажилтнуудад тусламж чухал шаардлагатай байна. Гэхдээ өвчтөнүүдэд амин шаардлагатай эм бол энх тайван юм гэж Гебрейесус онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top