ЕХ цэргийн аж үйлдвэрийг шинэчлэх төлөвлөгөөгөө танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 06

Европын комисс Европын Холбооны батлан хамгаалах аж үйлдвэрийг бэхжүүлэх хөтөлбөрөө танилцууллаа.

Европын батлан хамгаалах салбарын технологи, аж үйлдвэрийн баазын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2025 оноос 2027 оны хооронд ЕХ-ны төсвөөс 1.5 тэрбум еврог гаргахаар болжээ. Төлөвлөгөөнд зэвсэглэл хамтран захиалах, санхүүжүүлэх, ЕХ-ны цэрэг, аж үйлдвэрийн цогцолборыг шинэчлэх, батлан хамгаалахын салбарын компаниудыг чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан байна.

Түүнчлэн ЕХ, Украины батлан хамгаалахын аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, Украины батлан хамгаалах салбарын аж үйлдвэр, технологийн баазыг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд мөн 2030 онд гэхэд батлан хамгаалах зэвсэглэл, техник, хэрэгслийн дор хаяж 40 хувийг хамтын хүчээр худалдан авах, улмаар 2030 он гэхэд ЕХ -ны дотоодын зэвсэг, техникийн худалдааны хувь хэмжээг ЕХ-ны батлан хамгаалахын зах зээлийн нийт өртгийн 35 хувьд хүргэхээр зорьж байна. 2022 оноос хойш зэвсэглэл, цэргийн техникийн худалдан авалтын 75 хувийг Европын бус компаниуд, 68 хувийг АНУ-ын компаниудаас авчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.11) 2024 оны 03 сарын 07

ЕХ задарч, НАТО - г татан буулгаагүй цагт дайны аюул байнга байсаар л байх болно гэдгийг барууныхан ойлгохгүй нь хачин...........

0  |  0
Top