Массын хэмжлийн төрлөөр хэмжил зүйн мэргэшүүлэх сургалт болж байна

2024 оны 04 сарын 09

 

Массын хэмжлийн төрлөөр хэмжил зүйн мэргэшүүлэх сургалтыг 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдаж байна.

Сургалтын зорилго нь Массын хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын лабораторийн болон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх ААНБ-ын ажилтнуудад Хэмжил зүйн тухай хууль, суурь ойлголт, массын хэмжлийн нэгж дамжуулалт, шалгах арга, аргачлал, стандарт, хэмжлийн алдаа, эргэлзээг тооцоолох мэдлэг олгох юм.

Сургалтын хугацаанд Масс, массыг хэмжих үндсэн зарчим, массын хэмжлийн эталон, нэгж дамжуулалт, нэр томьёо, тодорхойлолт, электрон жин, бүтэц зохион байгуулалт, автомашины жингийн бүтэц зохион байгуулалт, ашиглалт зэрэг агуулгын хүрээнд хичээл орж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top