Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарь батлах тухай” тушаалыг үндэслэн Стандарт, хэмжил зүйн газрын I, II, III дугаар байр, Нийслэлийн лаборатори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажилтан, албан хаагчид “Хаврын их цэвэрлэгээ”-г өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Энэ хүрээнд гадна орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, угааж чийгшүүлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав гадна фасад, хаяг, үүд хэсгийг угааж өнгө үзэмжийг сэргээн, хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )