Төрийн албаны зөвлөлийн Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан /2024.04.09/ боллоо. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдааны дэгийг баталж, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийн материалтай танилцаж, шаардлага хангасан иргэдийн шалгалтыг баталгаажуулав.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын дагуу Стандарт, хэмжил зүйн газрын төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 5 сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг 2024 оны 04 дүгээр сарын 11- ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тусгай шалгалтын зар, бүртгэл, сорилын шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем, программаар зохион байгуулсан бөгөөд тус байгууллагын 5 сул орон тоог нөхөх тусгай шалгалтад нийт 22 иргэн бүртгүүлж, шаардлага хангасан 11 иргэн тусгай шалгалт өгч өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )