Израил ойрын өдрүүдэд Газын зурвасын Рафах хотод өргөн хүрээний хуурай газрын ажиллагааг эхлүүлэх хангалттай хүч төвлөрүүлээд байна гэж Цагаан ордон үзэж байна.
CNN агентлагийн эх сурвалж дурдан дамжуулснаар, Вашингтоны зүгээс эсэргүүцэж байгаа ч Израил Рафах хотод хуурай газрын ажиллагааг хэзээ, хэрхэн явуулах тал дээр эцсийн шийдвэр гаргасан эсэх талаар тодорхой мэдээлэл алга байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр, Рафах хотоос нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхтэй зэрэгцэн Израил хуурай газрын ажиллагааг эхлүүлэхийн тулд хүнс, эрүүл ахуйтай холбоотой дэд бүтэц байгуулах зэрэг шаардлагатай бэлтгэл ажлыг хангаагүй байна. Хэрэв Израил Рафах хотод хуурай газрын ажиллагааг эхлүүлбэл АНУ-ын анхааруулгын эсрэг алхам хийнэ гэсэн үг гэж CNN агентлаг онцолжээ
Сэтгэгдэл ( 0 )