Израилийн агаарын цэргийн хүчин Рафах дахь дүрвэгсдийн хуаран руу цохилт өгч, 35 хүн амиа алджээ.
Газын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн дунд олон эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Израилийн батлан хамгаалах армийн цохилтын улмаас Рафахт амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй аж.
НҮБ-аас “Газын зурвасын Рафах хотод явуулж буй ажиллагааг зогсоох тухай Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй” гэж мэдэгдсэн юм. НҮБ-ын болон шүүхийн дүрмийн дагуу шийдвэрийг заавал биелүүлэх ёстой гэж заасныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш сануулаад “Талууд үүнийг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )