АНУ, Европын орнууд Израилын Рафах хотод өгсөн цохилтыг буруутгав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 28

АНУ, Европын хэд хэдэн орон Газын зурвасын Рафах хот дахь дүрвэгсдийн хуаранд Израилын агаараас өгсөн цохилтыг буруутгажээ. АНУ Израилд энгийн иргэдийг хамгаалах бүхий л арга хэмжээг авахыг уриалсан байна.

АНУ болсон хэргийн талаарх нарийн мэдээллийг авахын тулд Израилын талтай ярилцаж байна гэж Цагаан ордны төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр Израил нь Газын зурвас дахь цэрэгжсэн бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаа явуулах бүрэн эрхтэй хэмээн онцолсон байна.

Франц, Итали, Европын Холбооны тэргүүн дипломатч Жозеп Боррель Израилын цохилтыг буруутгаж, цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Мэдэгдэлд Газын зурваст энгийн иргэдэд хорогдох аюулгүй газар үлдээгүйг дурдсан байна.

Тавдугаар сарын 26-нд Палестины Улаан хавирган сар нийгэмлэг Израилын дүрвэгсдийн хуаранд өгсөн агаарын цохилтын улмаас дор хаяж 45 энгийн иргэн амиа алдаж, 250 гаруй хүн шархадсан тухай мэдээлсэн билээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху агаарын цохилтыг “эмгэнэлтэй хэрэг” хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр Хамаст шахалт үзүүлэх шаардлагатай бөгөөд үүнийг Израилын тал хэрэгжүүлж байна гэж мэдэгджээ. Рафах хотод энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулсан хэдий ч золгүй хэрэг гарлаа. Израилын тал дүгнэлт хийж байгаа. Цэргийн ажиллагааны улмаас амиа алдсан хүн бүр эмгэнэл. Харин Хамас бол стратеги юм гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бб(202.9.40.101) 2024 оны 05 сарын 28

Где Урсула Фон Лябляб

0  |  0
Top