Газын зурваст гал зогсоох эсэх нь ХАМАС-аас хамаарна

2024 оны 06 сарын 04

Палестины ХАМАС хөдөлгөөн Газын зурваст гал зогсоох дэглэмийг сэргээх эсэхт тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Карин Жан-Пьер мэдэгдлээ.

Сэтгүүлчдэд зориулсан хурал дээр тэрбээр хэлэхдээ “ХАМАС хөдөлгөөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нарийн ширийн зүйлүүдийг нь танилцуулсан гэрээний нөхцөлийг хүлээж авах шаардлагатай” гэжээ.

Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр ХАМАС гал зогсоох, Газын зурвасын оршин суугчдын нөхцөл байдлыг хөнгөвчлөхийг хүсэж байвал энэ нь одоо тус хөдөлгөөний гарт байгаа аж. ХАМАС шийдвэр гаргах ёстой гэнэ.

АНУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Газын асуудлаарх шинэ тогтоолын төслийг танилцуулсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top