Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад СХЗГ-ын ажлын хэсэг ажиллаж байна

2024 оны 06 сарын 11

 

МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаа болон хуулиар олгогдсон чиг үүргийн хэрэгжилттэй танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн СХЗХэлтсүүдэд ажиллаж эхэллээ.

Өнөөдөр /2024.06.10/ Хэнтий аймгийн СХЗХэлтэст ажиллаж, албан хаагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй химийн бодис хадгалах хэсгийг шинэчлэх санхүүжилтын асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө. Мөн СХЗГ-ын дарга С.Батбаатар Хэнтийн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Гантулгатай уулзаж, СХЗХ-ийн этолан тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр саналаа илэрхийллээ.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Гантулгатай хэлэхдээ “Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсовжав нь Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллаж байсан хүний хувьд тухайн аймагт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, хэмжлийн нэгждмэл байдлыг хангахад онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.

Мөн манай аймгийн төрийн байгууллагад менежментийн тогтолцооны олон улсын стандарт /ISO/-г нэвтрүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагийн зэрэгцээ үндэсний стандартыг олон нийтэд таниулах, нэвтрүүлэх чиглэлээр бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлж байна” хэмээн тодотгон хэллээ.

Түүнчлэн СХЗГ-ын Хэмжил зүйн хяналтын Улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан, Сорьцын хяналтын газрын улсын байцаагч бөгөөд лабораторийн эрхлэгч Ж.Батбаатар нар удирдамжийн дагуу аймгийн СХЗХ-ийн байцаагчтай хамтран супермаркет, зах худалдааны төвүүдэд хэмжил зүйн болон сорьцын хяналт шалгалтыг хийлээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top