Израил 50 палестин хоригдлыг суллав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 12

Израил тус улсад хоригдож байсан Палестины 50 хоригдлыг сулласан тухай “Al Mayadeen” суваг мэдээлжээ. Суллагдсан палестинчуудыг Газын зурвасын хойд хэсгийн “Зиким” хилийн боомтоор гаргасан ба тэднийг “Камаль Адван” эмнэлэгт шилжүүлсэн байна.

Палестины талын мэдээллээр, 2023 оны аравдугаар сарын 7-оос хойших хугацаанд Иордан голын баруун эрэгт Израилын талд саатуулагдсан палестинчууд 9.1 мянгыг даваад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top