Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон тус газрын бодлогын газрын удирдлагууд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Гадаад худалдааны салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, тусгай зөвшөөрлийн газрын Зах зээлээ хамгаалах арга хэмжээний хэлтсийн дарга Александр Эдуардович Артёмовыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн холбооны 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хооронд техникийн зохицуулалт, итгэмжлэлийн чиглэлээр харилцан ойлголцлын санамж байгуулсан.
Тус санамж бичгийн гол зорилго нь Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн Холбооны харилцан нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд техникийн баримт бичгээс шалтгаалсан хориг хязгаарлалтыг багасгах цаашлаад экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад түлхэц болох юм.
Уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: Монгол Улсын Засгийн газар Евразийн Эдийн засгийн Холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ нь Монгол улс болон бүс нутгийн хувьд эдийн засгийн чухал ач холбогдолтой талаар онцлон тэмдэглээд харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг эрчимжүүлэн ажиллах талаар дурдсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
ичмээрээ, энэ орос хүний нэрийг яаж бичээд байгаа юм бэ. нэгдүгээрт оросоор буруу бичээд, хоёрт өөрсдийн нэрийг англиар, нөхдийнхийг оросоор бичээд ямар ч протокол алга