Их Британийн сөрөг хүчний ТҮҮХЭН ЯЛАЛТ ба эрх баригч намын ТҮҮХЭН ЯЛАГДАЛ

2024 оны 07 сарын 08

Энэ жил дэлхий дахинд сонгууль олноор болж байгаа. Эдгээр сонгуулийн үр дүнгээс дэлхий дахины улс төр, эдийн засгийн байдал зэрэг олон зүйл хамаарна. Европын парламентын сонгуулийн дараа Европын Холбооны орнуудад парламентын сонгууль болж буй.

Их Британийн парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарч, сөрөг хүчин түүхэн ялалт байгууллаа. Санал хураалтын урьдчилсан дүнгээр Кэйр Стармерын тэргүүлдэг сөрөг хүчин болох Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхий сайд Риши Сунакийн тэргүүлдэг эрх баригч Консерватив нам түүхэн ялагдал хүлээв. Тус улсын парламентын доод танхимын 650 суудлын 410-ыг Хөдөлмөрийн нам, 131-ийг Консерватив нам авсан нь тодорхой болжээ. Хөдөлмөрийн нам дангаараа Засгийн газар байгуулахад 326 суудал л хангалттай юм.

Сүүлийн 14 жил засагласан Консерватив нам нь 1906 оноос хойш Нийтийн танхимд хамгийн бага суудал авлаа. Кир Стармерын нам энэ удаагийн сонгуульд “Change” уриатай оролцож, улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдын саналыг татаж чаджээ. Их Британид Консерватив намын засаглалын жилүүдэд амьжиргааны өртөг өндөр, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ хангалтгүй, цагаачлалын урсгал, Brexit-ийн дараах хямралтай холбоотой асуудлууд үүссэн аж.

Их Британийн парламентын сонгуулийн саналыг 100 хувь гар аргаар тоолно, тооллогын машин ашигладаггүй.

18 жил сөрөг хүчин байв

Их Британийн Хөдөлмөрийн намын хувьд 18 жил сөрөг хүчин байсны эцэст түүхэн ялалт байгуулж байна. Тус нам 1997 онд Тони Блэйрийн удирдлага дор парламентын доод танхимд 418 суудал авч байсан нь үүнээс өмнөх хамгийн том ялалт юм. Ингэснээр Их Британийн шинэ Ерөнхий сайдаар Хөдөлмөрийн намын дарга, 61 настай Кэйр Стармер ажиллахаар болж байна. Тэрбээр хэдхэн цагийн дотор Букингемийн ордонд зочилж, хаан III Чарльзтай уулзан, Ерөнхий сайдын албан тушаалаа эхлүүлэв.

Кэйр Стармер ялалтын үгээ хэлэхдээ “Өөрчлөлт одоо эхэлж байна” хэмээн онцолсон юм. Тэрбээр Их Британийн эдийн засгийн хүндрэл, амьжиргааны өртгийн хямралыг шийдвэрлэнэ гэж амлаж буй. Мөн Украинд цэргийн болон дипломат дэмжлэг үзүүлэх Засгийн газрын бодлогоос хол тасрахгүй гэдгээ илэрхийллээ.

Их Британид сонгуулийн дүнгээр олонхийн санал авч, ялалт байгуулсан намын дарга шууд Ерөнхий сайдын албан тушаалд очдог. АНУ-ынх шиг шилжилтийн үе гэж байдаггүй аж. Ерөнхий сайд солигдоход одоогийн Ерөнхий сайд Даунинг Стритийг нэн даруй орхих ёстой.

Шинжээч нар “Хөдөлмөрийн нам ялалт байгуулснаар тус улсын улс төрийн үйл ажиллагаанд томоохон шинэчлэлүүд хийгдэх төлөвтэй байна” гэжээ.

Их Британийн төр засгийн тухай

Их Британи нь төрийн хэмжээт эрхт хаант засагт хэлбэртэй, төрийн нэгдмэл байгууламжтай бүрэн эрхт улс юм. Улсын ван нь Төрийн тэргүүн, эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Хаант ёс 1000 гаруй жил үргэлжлэхдээ ганцхан удаа түр хугацаагаар тасалдаж байжээ. Их Британи 1649-1660 оны хооронд Бүгд найрамдах улс байсан. Их Британийн хаан мөн хамтын нөхөрлөлийн 15 орны бэлгэ тэмдгийн Төрийн тэргүүн тул түүнийг төлөөлсөн амбан захирагч тухайн орныг удирддаг. Хаан нь Ерөнхий сайд, сайд, шүүгч, зэвсэгт хүчний том тушаалтан, амбан захирагч, Элчин сайд, сүмийн хамба нарыг ёслолын чанартай томилдог.

Улсын хууль тогтоох дээд байгууллага нь Их Британийн парламент юм. Парламент нь хоёр танхимтай. 19 дүгээр зуунаас Төлөөлөгчдийн танхим ардчилагдсан байна. Лордуудын танхим нь Английн шашны сүмийн хамба, язгууртнаас бүрддэг. Хатан хааны томилсон 1200 гишүүнтэй. Нэгэн үе Төлөөлөгчдийн танхимтай адил эрхтэй байсан, одоо оролцоо хумигдмал болжээ. Язгууртнууд хуульд нэмэлт тусгал, заавар оруулах, боловсронгуй болгох эрхтэй. Шүүх тогтолцооны дээд байгууллага болдог.

Төлөөлөгчдийн танхим (House of Commons) нь 659 гишүүнтэй байх ба тэнцвэртэй тойргоос 18 нас хүрсэн иргэдийг сонгодог. Таван жилээр сонгогдож, улс төрийн шаардлагын улмаас Ерөнхий сайдын санал болгосноор ээлжит бус сонгуулийг зохион байгуулж болно. Хэрвээ Засгийн газар, Төлөөлөгчдийн танхимд олонх болсон намаас бүрдвэл эсвэл Төлөөлөгчдийн танхимаар итгэл хүлээлгэхгүй гэж үзвэл огцорно. Дахин сонгууль гурван долоо хоногийн дотор явагдах хуультай.

Өнөө үед Төлөөлөгчдийн танхим нь ихээхэн үүрэгтэй. Ямар ч шинэ хууль, өөрчлөлт, хориг, татвар ноогдуулалт энэ танхимаар дамжина. Орон нутгийн бүх удирдлагыг парламентын шийдвэрээр томилдог. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд нар нь аль нэг танхимын гишүүн байдаг бөгөөд төлөөлөгчдийн танхимд үүрэг хүлээнэ.

Төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллага нь Их Британийн Засгийн газар юм. Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд. Эдийн засгийн хувьд, Их Британи нь Умард тэнгисийн ёроолоос газрын тос олборлодог. Зах зээлийн эдийн засагтай, нийслэл Лондон хот нь дэлхийн санхүүгийн томоохон төв юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А(223.104.38.65) 2024 оны 07 сарын 10

Дайныг дэмждэг засгийн газар болон намууд ээлж дараалан ялагдаж байна даа

0  |  0
DR. ADITYA(129.205.113.191) 2024 оны 07 сарын 08

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
бб(202.9.40.195) 2024 оны 09 сарын 11

Хаа газрын нэг халтараар намын даргаа хийлгэчихээр ялагдахгүй яахав

1  |  0
Top