НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2024 оныг “Хүнсний аюулгүй байдал – Болзошгүй эрсдэлд бэлэн байя” уриан дор үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, худалдааны шударга байдлыг хангах хэрэгсэл болгон ашиглахад нь бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэх” (GCP/GLO/1195/ROK) төсөл 2024 оны 4 дүгээр сараас манай улсад хэрэгжиж эхлээд байна.
Төслийн хүрээнд:
1. Улс орнууд хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг эрэмбэлэх болон зэрэглэх, эрсдэлийн менежментийн тохирох хувилбаруудыг санал болгох;
2. Улс орнууд төлөвлөгөөт тандалт, урьдчилан сэргийлэх, бууруулах, хариу арга хэмжээ авах стратегиар дамжуулан хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг тогтвортой удирдах;
3. 3. Улс орнууд үр дүнтэй харилцаж, бүх оролцогч талуудын дунд зан төлөв менежментийн өөрчлөлтийг дэмжих чиглэлээр ажиллах юм.
Уг нь ажил нь Хүнсний аюулгүй байдлыг хангах нь төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой, цогц арга хэмжээ юм. Энэ талаар НҮБ-ын ХХААБ, Төслийн зохицуулагч Д.Батчулуунтай дараах асуудлаар ярилцаж, гурван асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, Мах, малын гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдаанд нөлөөлж мал, амьтны эрүүл мэндийн байдал, мал эмнэлгийн байгууллагын үүрэг, оролцоо, хяналтын тогтолцоо, анхаарах асуудлууд, Мал, амьтны эрүүл мэндийн харилцан адилгүй статустай улс орнуудын гадаад худалдааны зохицуулалт, нэг цонхны үйлчилгээ, тусгаарлагдсан аж ахуй байгуулах боломжууд, Махны үйлдвэрүүдэд нэвтрүүлэх олон улсын гэрчилгээ, баталгаажуулалт, хяналтын тогтолцоог хэрхэн сайжруулах талаар ярилцан санал солилцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )