Өнгөрсөн жилүүдэд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хороолол үерт автах эрсдэл үүсэж байсан. Иймээс дээрх байршилд өнгөрсөн сарын 30-ны өдрөөс үерийн хамгаалалтын 1.8 км далан барих ажлыг эхлүүлсэн юм. Тус үерийн хамгаалалтын даланг хоёр сувагтайгаар буюу хоёр байршилд хийж байгаа бөгөөд хоёрдугаар сувгийн 800 метр далан бүрэн дуусаж, ашиглалтад орууллаа.
Геодези, Усны барилга, байгууламжийн газрын шугамын техникч Д.Идэрсайхан “Жаргалантын амны үерийн далангийн ажил 2020 онд эхэлсэн. Олон жил гацсан уг ажил ийнхүү энэ жил төсөв бүрэн шийдэж, эхний 800 метр даланг ашиглалтад орууллаа. Үлдсэн 1000 метр далангийн ухалтын ажлыг эхлүүлэн, ул хавтан тавьж байна. Хүйтний улирлаас өмнө дуусгах төлөвлөгөөтэйгөөр амралтгүй ажлаа үргэлжлүүлж байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 0 )