Өнөөдөр /2024.09.12/ Стандарт, хэмжил зүйн газар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хооронд байгуулсан санамж бичгийн ажлын үйл явц болон цаашид хийх ажлын хүрээнд санал солилцсон юм. Энэхүү уулзалтанд "Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн ерөнхий инженер С.П.Старцев болон Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар холбогдох албаны хүмүүс оролцлоо.
"Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн ерөнхий инженер С.П.Старцев: "Улаанбаатар төмөр зам ххн нь 2023 оноос эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа Олон Улсын стандартуудыг нэвтрүүлэн ирсэн. Бидний зүгээс Стандарт, хэмжил зүйн газартай үр дүнтэй хамтран ажилладаг. Улаанбаатар төмөр зам ХХН-д нэвтрүүлэн хэрэгжүүлж буй стандартынхаа хүрээнд МУ-ын хувьд анхдагч ажил байсан учир дотоодын мэргэжлийн холбоо болон гадны 10 орчим зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн байгууллагуудтай уулзалт хийсэн. Энэ хүрээнд МУ-ын менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд Монгол Улсын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж эхэлсэн. Цаашид маш олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар төмөр замын хэмжил зүйн төвийг байгуулсан бөгөөд Олон Улсын стандартуудыг хэрэгжүүлэхийн тулд эрэмбэ дараалан ажиллаж байна. Мөн санамж бичгийнхээ хүрээнд бид 6 бүлэг 24 зүйл дээр хамтран ажиллах төлөвлөгөөг 2 талаасаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төлөвлөгөөний хүрээнд 2022 онд нийт 294 сургагч багш 32 гадаад аудитыг бэлтгэсэн. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхийн тулд 2022 оныг УБТЗ-ын хэмжээнд менежментийг хэрэгжүүлэх жил болгон зарлаж байсан. Хамтын ажиллагааны хүрээнд 1-2 ажлыг төлөвлөгөөний дагуу шийдвэрлэнэ гэж бодож байна. 2024 оны 4-р улирал гэхэд шийдвэрлээгүй асуудлуудыг шийдэж дуусгана. Мөн цаашид хийх ажил болон ирэх жилийн санамж бичигт орох ажлуудын талаар өнөөдөр түлхүү ярилцаж, хэлэлцэх нь зүйтэй" хэмээн тодотгон хэллээ.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: "2021-2024 оны санамж бичигт дурдагдсан 1-2 ажлаа энэ ондоо шахаад дуусгах хэрэгтэй. Нэн тэргүүний ажил видео контентын ажил байна. Энэхүү ажлыг энэ ондоо хэрэгжүүлж дуусгах хэрэгтэй гэж бодож байна. Иргэд олон нийтэд стандарт ямар чухал вэ, стандартуудгүй бол нэг ч алхам алхахгүй гэдгийг контентоор дамжуулан хүргэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Дөрвөн жил хамтран ажилласан учир цаашдаа ч хамтран ажиллах тал дээр Стандарт, хэмжил зүйн газар таатай байх болно" гэдгийг онцлон хэллээ.
Уулзалтын төгсгөлд 2 тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, цаашид хийх ажил болон хийгдсэн ажил дээрээ хяналт тавьж ажиллах бодлогын түвшинд ажиллах ажлын хэсэг байгуулахаар зөвшилцсөн юм. Стандарт хэмжил зүйн газрыг төлөөлж СХЗГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр ахлахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )