"Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын бүтээмж, өгөөжийн хуваарилалт” олон улсын хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого, ЖДҮ-ийн бүтээмжийг нэмэгдүүлэх дэлхийн хэтийн төлөв болон өгөөжийн хуваарилалтын үр дүнтэй загваруудыг хэлэлцэв. Олон улсын сургалтад хамрагдсанаар оролцогчид Бүтээмжийг нэмэгдүүлэх үзэл баримтлал, загваруудын хамгийн сүүлийн үеийн хэрэглээг ойлгох юм. Мөн ЖДҮ-д бүтээмж нэмэгдүүлэх загваруудыг хэрэгжүүлэх, тэдгээрийг зорилго, үнэт зүйлстэй уялдуулах, тасралтгүй сайжруулах соёлыг төлөвшүүлэхэд анхаарч байгаа талаар зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.
"Ханян" их сургуулийн менежер Юу Гүү Чан "Энэ удаад бид Жижиг, дунд үйлдвэрүүдэд илүү нийцсэн бүтээмжийн үр өгөөжөөс хүртээх тогтолцоог ямар байхыг тодорхойлж байна. Азийн болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг хангах зорилгоор бүтээмжийг дээшлүүлэх гол зарчим болох цалин урамшлуулын тогтолцоон дээр бүтээмжийн үр өгөөжөөс ямар хэлбэрээр нэмэгдүүлж болох, орлогыг нэмэгдүүлэхэд бүтээмж дээшлүүлэлт яаж нөлөөлөх вэ гэдэг талаар анхааран ярилцаж, хэлэлцэж байна. Бүтээмжийг дээшлүүлэх зарчмыг нэмэгдүүлснээр жижиг дунд үйлдвэрүүдийн багийн үйл ажиллагаа оролцооны үр дүнгээс гарсан ашгийг хүртэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх юм. Мөн өнөөдөр дэлхий дахинаа өрсөлдөөнтэй, хүнд нөхцөлд байгаа тул бид нар жижиг дунд үйлдвэрүүдийг тогтвортой байх боломжоор хангаж ажиллана" гэв.
Бүтээмж, өгөөжийн хуваарилалт нь ЖДҮ-ийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм. Тиймээс судалгаагаар "Ашгийн хуваарилалтын санаачилгуудыг хэрэгжүүлэх нь ажилчдыг илүү хичээнгүй, ухаалгаар ажиллахад урамшуулж, эцэст нь нийт бүтээмжийг сайжруулж байна" хэмээн үзжээ. ЖДҮ хоорондоо мэдлэгээ хуваалцах нь өрсөлдөх давуу болон нийт гүйцэтгэл нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Тэгвэл мэдлэг хуваалцах болон гүйцэтгэлийн удирдлагын интервенцүүдтэй хамт ашгийн хуваарилалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь ЖДҮ-ийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )