Ерөнхий боловсролын 34-р сургуулийн хүзүүвч барих ажил дууслаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 03

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах ЕБС-ын 34 дүгээр сургуулийн хүзүүвч барих ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тухайн хүзүүвчийн барилга нь шинээр баригдсан бага сургуулийн хоёрдугаар давхрын хонгил болон хуучин сургуулийн шатны хонгилыг холбосон тэнхлэгээрээ 5.2м x 28м хэмжээтэй, нийт 158.65 м.кв талбай бүхий металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай 1 давхар барилга юм. Тус ажлыг Дүүргийн хөрөнгө оруулалтаар Зорь бүтээ ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.24) 2024 оны 12 сарын 04

Энэ чинь харин гайгүй юм хийчихсэн юм биш үү, алсдаа чанар чансаа нь л ямар байдаг юм бэ гэхээс харагдах байдал, үзэмж энэ тэр бол аятайхан л болж

0  |  0
Top