БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улсын хэмжээнд онцгой байдал зарласантай холбогдуулан суугаа орны Үндэсний Ассамблей өнгөрсөн шөнийн 01:00 цагт хуралдаж, дээрх шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100% саналаар Ерөнхийлөгчийн онцгой байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргав.
Улмаар Ерөнхийлөгч Юн Сог Ёль Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч, онцгой байдлыг өглөөний 05:00 цаг орчимд цуцлах шийдвэрийг гаргав.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийг олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдох боломжтойг сануулъя.
Сэтгэгдэл ( 0 )