БНСУ-ын Ерөнхий сайд албан үүрэгтээ эргэн орно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Үндэсний ассамблейн Ерөнхий сайд Хан Док Су-д импичмент үзүүлэх үндэслэлийг хүлээн аваагүй байна.

Ингэснээр Хан Док Су ерөнхий сайдын албан үүрэгтээ эргэн орж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн статус нь мөн сэргэж байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд тус улсын парламент Хан Док Су-д импичмент зарласан. Хууль тогтоогчид түүнийг төрийн эргэлт хийх оролдлогод тусалсан эсвэл саад хийгээгүйд буруутгасан юм. Хан Док Су өөрөө дайны онц байдал зарлахын эсрэг байсан гэж мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu