"Өвлийн идэш" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 13

 

Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. 

Уг үзэсгэлэн худалдаа арванхоёрдугаар сарын 12-21-ний өдрийг дуустал “Хоршоологчдоос - Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулагдана. 

Үндэсний холбоо, ХХААХҮЯ, Шинэ хоршоо хөдөлгөөний ажлын алба, Нийслэлийн ЗДТГ хамтран "Өвлийн идэш -2024" үзэсгэлэн худалдаанд Малчдын хоршоод бүтээгдэхүүнээ дундын зуучлалгүйгээр шууд нийслэлийн иргэдэд хүргэж байна. 

Энэхүү үзэсгэлэн худалдаанд 16 аймгийн 30 гаруй хоршоо 5 төрлийн 165 тн махаар оролцож байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.72) 2024 оны 12 сарын 13

Үнэ нь хэл юм бэ

0  |  0
Top