“Зах зээлийн баримжаатай зөгийн аж ахуйг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 01

 

Монгол Улсын зөгийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх 3 дахь шатны төсөл хэрэгжихээр боллоо.

Төслийн удирдагч Акиёо Нишияама, төслийн ажилтан Майко Мори, Д.Ууганбаяр нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн захирал Б.Батхүү хүлээн авч уулзлаа. Төслийн багийнхан BeeDep-3 буюу “Зах зээлийн баримжаатай зөгийн аж ахуйг хөгжүүлэх” төслийг 2025-2027 оны хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгуудад хэрэгжүүлэхээр тогтлоо.

Төслийн хүрээнд дээрх аймгуудын зөгийчдийг чадавхижуулах, зөгийн балны зах зээлийн эрэлт хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, зөгийн бал үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх замаар зөгийн балны борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр төслийн багийнхан ажиллахаар болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu