АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс дахин гарна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 04

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарах, НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлагт үзүүлэх санхүүжилтийг зогсоох тухай зарлигт гарын үсэг зурах гэж байна гэж “Politico” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

Зарлигийг Доналд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахаас нэг хоногийн өмнө буулгах гэж байна гэж тус хэвлэл онцолжээ.

Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаанд АНУ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарч байсан билээ. Тухайн үед Цагаан ордноос гаргаж байсан мэдэгдэлд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Израилын талаар өрөөсгөл байр сууринаас хандаж байна хэмээн онцолж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top