Сэлбэ дэд төвийн талбайд 1670 иргэний газрыг чөлөөлж, нөхөн олговрын гэрээ байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 04

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийн барилгажилтын талбайд газар чөлөөлөлт, талбайн цэвэрлэгээ хийгдэж байна. Тухайлбал, 2025 оны хоёрдугаар сарын байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top