Улаанбаатар хотын уулзваруудыг бүрэн камержуулж, мэдээллийг нэгтгэн, боловсруулалтыг хиймэл оюун ухаанаар хийж байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Мөн эдгээр камерт бичигдсэн мэдээллийг нэгтгэж, хиймэл оюун ухаанаар боловсруулдаг ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг бүрэн хянах боломжтой. Жишээлбэл, гал түймрийн гаралт, үерийн усны түвшин, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, дата мэдээлэл холбогдох газрууд руу дамжуулагдах аж.
Сэтгэгдэл ( 0 )