АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зэрэглэлийг бууруулсан олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody's агентлагийн үнэлгээнд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
“АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ойрх Дорнодод түүхэн айлчлал хийж, АНУ-д хэд хэдэн их наяд доллар оруулж ирэхээр болсон нь чухал билээ. Хөрөнгө оруулагчид АНУ-д итгэж байгаа нь харагдаж байгаа болохоор би Moody's агентлагийн дүгнэлтэд итгэхэд хэцүү юм” гэж тэрээр телевизийн CNN сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Moody's агентлаг АНУ-ын төрийн өр нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын зээлжих зэрэглэлийг ААА түвшнээс тогтвортой АА1 зэрэг хүртэл бууруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )