Шинэ Ерөнхий сайд үүрэгт ажилдаа оржээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 11

Францын шинэ ерөнхий сайд Себастьен Лекорню 2025 оны есдүгээр сарын 10-нд үүрэгт ажилдаа орсон байна. Өмнө нь Зэвсэгт хүчний яамыг тэргүүлж байсан түүнийг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон есдүгээр сарын 9-нд томилсон ажээ.

Францын Үндэсний хурал (парламентын доод танхим) өмнөх ерөнхий сайд Франсуа Байругийн засгийн газрын танхимд итгэл хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Лекорню нь Францын засгийн бүрэлдхүүнд 2017 оны долоодугаар сард орж,  Эдуар Филиппийн засгийн газарт экологийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.  2018 оны аравдугаар сард тэрээр нутгийн өөрийн удирдлагын асуудал эрхэлсэн онцгой үүргийн сайдаар томилогдсон байна.

2020-2022 онд тэрээр Жан Кастексын засгийн газарт далайн чанад дахь нутаг дэвсгэрийн хэрэг эрхлэх яамыг тэргүүлж байжээ.

2022 оны тавдугаар сард Элизабет Борны засгийн газарт Лекорню зэвсэгт хүчний сайдаар томилогдож, энэ албан тушаалаа дараа дараагийн ерөнхий сайд нар болох Габриэле Аттале, Мишеле Барнье болон Франсуа Байругийн засгийн газарт хадгалж үлдсэн байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.9.46.169) 2025 оны 09 сарын 11

Хуучин ерөнхий сайдны авгай нь эрэгтэй хүн байсан …

0  |  0
Дорж(202.9.46.169) 2025 оны 09 сарын 11

Хуучин ерөнхий сайдны авгай нь эрэгтэй хүн байсан …

0  |  0
Дорж(202.9.46.169) 2025 оны 09 сарын 11

Хуучин ерөнхий сайдны авгай нь эрэгтэй хүн байсан …

0  |  0
Top