АНУ-ын Засгийн газрын санхүүжилт тасалдаж, үйл ажиллагаа нь хэсэгчлэн зогссон (шатдаун) учраас АНУ-д төрийн албан хаагчдыг ажлаас халаад эхэлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Цагаан ордны бодлогыг эсэргүүцэгч Ардчилсан намаас сонгогдсон хууль тогтоогчид ийм нөхцөл байдалд хүргэсэн гэж Америкийн Засаг захиргааны тэргүүн үзэж байгаа ажээ. Засгийн газрын санхүүжилт тасалдаж, үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон нөхцөлд Трампын засаг захиргаа олон мянган төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлнө гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кэролайн Ливитт аравдугаар сарын 2-нд мэдэгдэж байсан юм.
АНУ-ын Конгресст Бүгд найрамдах нам болон Ардчилсан намаас сонгогдсон хууль тогтоогчид төсвийн зардлын зарим зүйл заалтын талаар санал зөрөлдөж байгаа учраас засгийн газрын санхүүжилт тасалдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )