АНУ-ын Засгийн газрын санхүүжилтийг хангах хуулийн төслийг баталсангүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 15

 

АНУ-ын Конгрессын Сенат тус улсын Засгийн газрын санхүүжилтийг хангах тухай Бүгд Найрамдах намаас танилцуулсан хуулийн төслийг дэмжилгүй найм дахь удаагаа буцаажээ.

Өмнө нь Төлөөлөгчдийн танхимын дэмжсэн уг хуулийн төслийг Сенат аравдугаар сарын 14-нд хэлэлцэх явцад түүнийг Конгрессын дээд танхимын 49 гишүүн дэмжсэн бол 45 гишүүн эсрэг санал өгсөн байна. Хуулийн төслийг батлахад Сенатын 60 гишүүн дэмжих шаардлагатай байдаг ажээ.

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа аравдугаар сарын 1-нээс хэсэгчлэн зогсоод байгаа юм. Конгресс дахь эрх баригч Бүгд найрамдах нам болон сөрөг хүчний Ардчилсан намын төлөөлөгчид төсвийн зардлын зарим зүйл заалтын талаар санал зөрөлдөж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top