Доналд Трампыг эсэргүүцсэн жагсаал боллоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ даяар Трампын засаг захиргааг эсэргүүцсэн “Хаан үгүй” жагсаал болжээ.

Гурав дахь удаагаа зохион байгуулж буй арга хэмжээний зохион байгуулагчдын ярьснаар, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын явуулж буй бодлого, тэр дундаа Иран дахь дайн, цагаачлалын бодлого болон амьдралын өртөг өсөж буйг эсэргүүцэж байна. “Трамп биднийг дарангуйлагч шиг удирдахыг хүсэж байна. Гэвч энэ бол Америк. Эрх мэдэл өөрийгөө өргөмжилсөн хаад эсвэл тэдний гар хөл болсон тэрбумтнуудад бус харин ард түмэнд бий” гэжээ.

Бямба гарагт Вашингтон хотод бүтэн өдрийн турш эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бол Нью Йорк хотын Таймс скверт олон мянган хүн цуглан, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Лос Анжелес хотод жагсагчид хууль хүчнийхэн рүү халдаж, шаардлагыг нь биелүүлээгүй тул баривчилгаа болсон байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Даллас хотод жагсагчид, цагдаа нарын хооронд бага хэмжээний мөргөлдөөн үүсэж, зарим жагсагчийг саатуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top