ЦЕГ-аас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, албан хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн санал, зөвлөмжийг сонсох “Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт нээлттэй уулзалтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Уулзалтад иргэд, төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Уулзлтанд оролцож байгаа иргэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хийгээд цагдаагийн ёс зүй гэх мэт алдаа дутагдалтай асуудлуудыг чөлөөтэй ярилцаж байлаа. Иргэдийн хөндсөн асуудлуудыг цагдаагийн байгууллагынхан хүлээж авч цаашид үйл ажиллагаандаа анхаарч мөрдлөгө болгон ажиллана гэдгээ ч хариу илэрхийсэн юм.
Иргэдээс гаргасан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэн бодлого боловсруулж, үр дүнг нь иргэд, олон нийтэд мэдээлж хамтран ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )