Сэвх арилгах үр дүнтэй хялбар арга

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 22

Олон охид бүсгүйчүүдийг сэвхний асуудал шаналгаж байдаг. Тиймээс хүүхнүүд байгалийн аргаар сэвх арилгаж болдыг мэддэггүйн улмаас ямар нэгэн химийн бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж, нүүрний арьсаа улам ч дордуулдаг байна. Үүнээс болж эмэгтэйчүүд халааснаас их хэмжээний мөнгө зарцуулж үр дүнг нь тэр болгон амсаж чаддаггүй. Харин бид танд тулгарсан асуудлыг бага ч болов нимгэлэх зорилгоор сэвхийг хэрхэн багасгах талаар зөвлөгөөг сонирхуулж байна. 

Сэвх юунаас үүсдэг вэ?

Ихэвчлэн хаврын улиралд хүмүүс сэвхтэж эхэлдэг. Арьсыг хамгаалж байдаг меланин будагч бодис багассанаас болж сэвх үүсдэг байна. Мөн нар салхи, ходоод гэдэс, элэг, цөсний хямрал, өндгөвчний үрэвсэл, буруу хооллолтоос шалтгаалж сэвх үүсдэг ба төрсний дараа ч нөсөөт толбо үүсч сэвх тогтдог.

Сэвх бүрэн арилдаг уу?

Сэвхийг арилгахын тулд нэгдүгээр сараас эхлээд 30 хувиас багагүй SPF агуулсан тосыг хэрэглэж эхлэх хэрэгтэй. Учир нь нэгдүгээр сараас эхлээд нарны хэт ягаан туяа идэвхжиж эхэлдэг тул арьсанд муугаар нөлөөлдөг. Та нарны хамгаалалттай тос хэрэглэснээр нөсөөт толбо, сэвх үүсэхээс урьдчилан сэргийлээд зогсохгүй үрчлээнээс хамгаалдаг. Мөн нэгдүгээр сараас эхлэн байцаа, алим, нимбэг, жүрж, киви, лууван зэрэг С амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэх хэрэгтэй. 

Хэрхэн арилгах вэ? 

Хэрвээ дотор эрхтэний хямралаас болж сэвх үүссэн бол сайтар эмчлэх хэрэгтэй. Гаднаас нь цайруулах бүтээгдэхүүн хэрэглэнэ. Гэхдээ намар, өвлийн улиралд л хэрэглэдэг гэдгийг анхаарна уу. Зун цайруулагч бүтээгдэхүүн арьсыг гэмтээдэг. Өргөст хэмхний шүүс арьсыг цайруулах үйлчилгээтэй тул бусад бүтээгдэхүүнийг бодвол илүү үр дүнтэй, хор багатай байдаг. 

Хэрэглэх заавар: Даавуун салфетикийг өргөст хэмхийн шүүсэнд дүрээд нүүрэндээ 10 минут тавина. Хэдэн долоо хоногийн дараа үр дүн нь танд мэдэгдэх болно. Сэвх бүрэн гүйцэд арилна гэж байдаггүй, ердөө л бүдгэрдэг.

Дэлгүүрт цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн элбэг байдаг ч юуны өмнө сайтар судлаж, уг бүтээгдэхүүнд ямар бодис орсныг харах хэрэгтэй. Сонголтоо болгоомжтой хийх нь чухал. Хэрвээ найрлагадаа мөнгөн ус агуулсан бол авч болохгүй. Цайруулагч бүтээгдэхүүнийг шөнө хэрэглэвэл үр дүнтэй байдаг. 

Хэрхэн далдлах вэ?

Арьсныхаа өнгөнөөс арай бараан өнгийн энгэсгийг сонгох хэрэгтэй. Сэвхтэй гээд эмзэглэх хэрэггүй. Учир нь насанд хүрээд сэвх тань аяндаа бүдгэрч, 40 насандаа бүрэн арилдаг тул санаа битгий зов.

Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр маск тавьж сэвх арилгах гайхалтай зөвлөгөөг хүргье

1. Гүзээлзгэний зуурмаг

Гүзээлзгэнэ сэвхийг арилгахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Гүзээлзгэнэд лимоны хүчил их хэмжээгээр агуулагддаг байна. Иймээс сэвх арилгахад тусалдаг ажээ. Тиймээс та гүзээлзгэнийг сайтар бяцлан, нүүрэндээ 5 минут маск тавь.

2. Яншуй

Яншуй ч мөн адил байгалийн гаралтай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн. Яншуйны шүүсийг лемоны шүүстэй тэнцүү хэмжээтэй холь. Ингээд хольсон бүтээгдэхүүнээрээ нүүрээ шавших юм уу, эсвэл хөвөнд шингээн нүүрэн дээрээ тавь. Энэ арга сэвх арилгахаас гадна нүүрийг чийгшүүдэг . 

3. Гашилсан сүү

Гашилсан сүүнд сүүний хүчил ихээр агуулдагддаг. Гашилсан сүүгээр маск тавихад арьс өнгөлөг толигор болохын зэрэгцээ хуурайшдаггүй. Гашилсан сүүгээр сэвхээ арилгахын тулд 60 секунд нүүрээ угаагаарай.

4. Улаан лууван

Улаан лууван сэвх арилгахад үнэхээр гайхалтай үйлчилгээ үзүүлдэг. Мөн улаан лууван арьсыг цайруулдаг. Тиймээс лууванг жижиглэн хэрчиж, сайтар нухаад нүүрэндээ тавь. 

5. Нимбэгний жүүс

Нимбэгний шүүсийг шахаж аван буцалгах хэрэгтэй. Буцалгасан нимбэгний шүүсэн дээр халбага тараг хий. Энэ маскийг хэд хэдэн удаа нүүрэндээ тавихад л үр дүн нь мэдэгдэм өөрчлөлт оруулна. Мөн арьсыг чийгшүүлж, торгомсог зөөлөн болгоно.

6. Е витанмины тосон уусмал

Е витамин нь чөлөөт радикалын нөлөөнөөс эсийг хамгаалж өгдөг хүчтэй антиоксидант юм. Зүрх судас, элгэний үйл ажилгаанд үнэхээр сайн үйлчилгээ үзүүлдэг. Мөн Е витамин хөгширөлтийн эсрэг шим тэжээлтэй амин дэм билээ. Е витанмин энэ бүхнээс гадна өөр төрлийн маш олон өвчнийг ангааж чаддаг. Гоо сайхнаа хадгалж залуу сайхан арьстай байхыг хүссэн хүн бүхэнд Е витаминыг хэрэглэхийг санал болгож байна. Мөн сэвхнээсээ болж сэтгэл санаагаар унаж буй бүсгүйчүүд Е витамины тосон уусмалыг хэрэглэвэл сэвнээсээ салах болно.

Бэлтгэж оруулсан: Д.Шинээ

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
waaaow(59.153.87.12) 2025 оны 03 сарын 13

Eregtei hvn sewhteed bnaa yah be? Help me

1  |  0
Ану(81.21.217.60) 2025 оны 03 сарын 13

Энд бгаа аргууд бүгд л болно. Хэрэв өөрсдөө идвэхтэй байж үргэлж хийвэл тодорхой үр дүнгээ өгнө. Би бас сэвхтэй байсан тхдээ би нимбэг болон өргөст хэмх л хэргэлсэн. Миний сэвх өмнхөөсөө илүү бүдгэрсэн за тгд амжилт хичээгээрэй хүмүүсээ бас хүүхдүүд хэрэглэвэл зүгээр2

1  |  0
Бүжээ(202.9.41.152) 2025 оны 03 сарын 13

Олдмол сэвх арилгах уу? өсвөр насныхан хэрэглэж болох уу?

1  |  0
заяа(202.179.10.70) 2025 оны 03 сарын 13

үнэхээр арилдаг бол гое юмаа =((

1  |  0
bahit(93.185.77.83) 2025 оны 03 сарын 13

sain bn uu bi ene E-oil yaj abj bolh bol vne yamar vnte bee?

1  |  0
bahit(93.185.77.83) 2025 оны 03 сарын 13

sain bn uu bi ene E-oil yaj abj bolh bol vne yamar vnte bee?

1  |  0
bazarragchaa(220.94.229.73) 2025 оны 03 сарын 13

...

1  |  0
Оюука(202.70.46.205) 2025 оны 03 сарын 13

Үрчлээг арилгаж болдог уу болдог бол хэлж өгж туслаач

1  |  0
Нараа(202.70.46.205) 2025 оны 03 сарын 13

Үс салаалалтыг юу эмчилдэг вэ

1  |  0
Сайнзаяа(202.70.46.205) 2025 оны 03 сарын 13

Хацрын улааныг арилгах арга байдаг уу

1  |  0
ganaa(217.118.81.12) 2025 оны 03 сарын 13

Hamgiin hurdan arilgadag ymar arga bna tus bolosh

1  |  0
battsetseg(150.129.140.198) 2025 оны 03 сарын 13

Bi vzsn ynz bvriin setgvvl dr garchihsn l bdgl da gewch vr dvn neg ih garagvi tgd in bieoclinc iin nusu nii tos heregsn bish alga blchihsn bi gaihal bn magadgvi hamarsn vilcheege bls ch bj magad za za ymarti ch tosoo heregled arguda ch turshad vzeh heregti shv bvsgvichvde amjilt 94449101yaj hereglhiig chin hlj ugnu

1  |  0
love(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

та бүхэнд амжилт хүсье

1  |  0
buynaa(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

kkk bi ch gesn turshaad vznee gehdee ta nar vr dvngee nadad helj ogoore

1  |  0
хишгээ(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

үнэхээр арилдаг бол гоё л бн туршад үзнээ

1  |  0
цээгий(103.9.90.249) 2025 оны 03 сарын 13

Үнэн бол зүгээр л юм байн

1  |  0
сайханаа(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

арилвал сайхан л б.на

1  |  0
TSEEGII (202.131.234.82) 2025 оны 03 сарын 13

LUUWANG N TUUXIIGEER NI TAWIXUU

1  |  0
туяа(112.72.13.49) 2025 оны 03 сарын 13

үнэн арилдаг болов уу

1  |  0
Харилцагч(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

Үүнийг туршаад үзнээ янз бүрийн тосон түрхлэг эм гээд бүгдийг л хэрэглэж үзлээ ямарч үр дүнгүй харинч нүүрний арьс бүр батагшаад аймаар болчихлоо.

1  |  0
одноо (112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

луувангаа чанахгүй байлгүйдээв түүхийгээрээ илүү үр дүнтэй болов уу гэж бодоод байна.

1  |  0
olhhjjcff(103.26.193.14) 2025 оны 03 сарын 13

Luwangin tsanah ymu

1  |  0
ээгий(103.26.193.3) 2025 оны 03 сарын 13

Tursaad uzsen hun bnu her ur dunt yma bna held ogochx guiy ohihduda

1  |  0
gffgfg(202.179.20.244) 2025 оны 03 сарын 13

heregtei zovlogoo bn

1  |  0
gffgfg(202.179.20.244) 2025 оны 03 сарын 13

heregtei zovlogoo bn

1  |  0
bolro(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

маш их баярлалаа их сайхан зөвлөгөөнүүдийг өглөө туршиж үзнэээ 100% үр дүнтэй бол би блогд чин үргэлж орж байнаааа

1  |  0
Солонго(202.126.90.58) 2025 оны 03 сарын 13

хэдэн насаны хүн хэрэглэж болх уу 13тай хүүхэд хэрэглэж болбх уу

1  |  0
хоку(103.26.194.189) 2025 оны 03 сарын 13

их гайхалтай зөвлөлгөөнүүд бнаа

1  |  0
моогий(103.26.194.83) 2025 оны 03 сарын 13

баярлала лууванг чанаж бж нухах у?

1  |  0
Мики(202.179.11.18) 2025 оны 03 сарын 13

vneheer nice ymaa turshaad l vziiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii iii

1  |  0
зул (103.10.20.34) 2025 оны 03 сарын 13

туршиж үзнээ баярлалаа

1  |  0
Сараа(203.194.113.58) 2025 оны 03 сарын 13

Маш хэрэгтэй зөвлөгөө байна баярлалаа

1  |  0
соко(103.10.20.18) 2025 оны 03 сарын 13

туршиж үзье

1  |  0
Top