Монголын анхны хөвгүүдийн хамтлагийн нэг “Номин талст” энэ жил 15 нас хүрч байгаа билээ. Тэд ойн баяртаа зориулан энэ намрын хамгийн шилдэг тоглолтыг 29, 30-нд “UB Palace”-ийн концертийн их танхимд тоглохоор зэхэж буй. Тэгвэл тэдний тоглолтын тасалбар ирэх даваа гаригаас худалдаанд гарахаар болжээ. “Hi-Fi”, “Orange” рекордсын бүх салбаруудаар болон “UB Palace”-ын кассаар худалдаалах уг тасалбарыг 1950, 1617, 1109 дугаарт залган үнэгүй хүргүүлж болох юм. Тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаарч 20, 30, 50 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )