11:00 цагаас төрийн ордны хуралдааны Г танхимд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ээлжит бус чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагнах хэвлэлийн бага хуралтай.
12:00 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд хэвлэлийн бага хуралтай. Хурлаар Чингэлтэй дүүргийн МАН-ын үүрийн 250 гишүүн тэр чигээрээ МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ.
“Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт онол практикийн сургалт Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр эхэлнэ.
Монгол Ньюс мэдээллийн төвд:
11.00 цагт Аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэгээс “Гранд тур” аялал жуулчлалын улсын олимпиад болж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
12.00 цагт Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээ нь түгээлт, борлуулалтын байгууллагуудыг алдагдалд оруулж, улмаар бүтээгдэхүүний эрүүл ахуй, хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлж байгаа талаар Монголын борлуулагчдын холбооноос мэдээлэл хийнэ.
13.00 цагт “Тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний зохицуулалт Хүнсний аюулгүй байдал” сэдвээр Монголын хүнсчдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )