Төсвийн байнгын хорооноос мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Өнөөдөр төрийн ордны хуралдааны "Г" танхимд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ээлжит бус чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагнах хэвлэлийн бага хуралтай. Энэ нь ээлжит бус чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооны хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулах аж. Ээлжит бус чуулганы хугацаанд УИХ 2012 оны төсөвт тодотгол хийсэн юм. Тодотгол хийх хүрээнд Төсвийн байнгын хороо нь төсвийн алдагдлыг 5 хувиас хэтрүүлэхгүй байх зарчим барьж ажилласны зэрэгцээ хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгохоор болгож, хөрөнгийг суулгасан. Ингэснээр ирэх аравдугаар сарын 15-наас хүүхдийн мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулна гэдгээ Засгийн газраас мэдэгдээд байгаа.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top