”Үндэсний мэдээ” сонины 25 автомашины азтануудыг зарлаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Монголын түүхэнд анх удаа 25 автомашиныг уншигч, захиалагчдадаа одоогоос нэг жилийн өмнө амлаж байсан “Үндэсний мэдээ” сонин амлалтаа шударгаар биелүүлж, дөрвөн өдрийн турш “TV5" телевизээр азтан тодруулах нэвтрүүлгийг шууд дамжуулан 25 автомашины эздээ тодрууллаа.

“Үндэсний мэдээ” сонины захиалагчдадаа барьж буй бэлэг үүгээр зогсохгүй. Энэ улиралд сонин захиалсан уншигчдыг 100 ширхэг нөүтбүүк хүлээж байна. Энэ бол хэвлэл, захиалгын түүхэнд урьд өмнө өгч байгаагүй бас нэг томоохон хонжвор юм. Бусад компаниудын хонжвор нэг сая хүнээс нэг, хамгийн багадаа 100 мянган хүнээс нэг хүн хожих боломжтой байдаг. Тэгвэл та бүхэнд амлаж байгаа нөүтбүүкийг 100 хүн тутмын нэг нь хожих боломжтой. Тодруулбал, та “Үндэсний мэдээ” сониноо захиалснаар 100 хүнтэй өрсөлдөөд л азтан болно.

Тус сонины Тойм хувилбарыг 6900 төгрөгөөр захиалбал нөүтбүүк хожих нэг ширхэг сугалаа, өдөр тутмын хувилбарыг 15900 төгрөгөөр захиалбал нөүтбүүкний гурван ширхэг сугалаа авах болно.

Сугалааг 2012 оны 11 дүгээр сард “Үндэсний мэдээ” сонинд нийтлэнэ.

“25 автомашин"-ы сугалааны азтан болсон захиалагч бүхэнд дахин баяр хүргэе.

 

Захиалагчдын анхааралд:

25 автомашины азтануудыг тодруулсан шигээ 100 нөүтбүүкний азтанг мөн л шударгаар тодруулах болно.

Уншигч таны оюун тунгалаг, аз хийморлог байх болтугай.

 

“Үндэсний мэдээ” сонины“ 25 автомашин”-ы азтанууд:

Архангай - Загдгочоогийн Ундрал

Баянхонгор - Сангийн Давааням

Баян-Өлгий - Телеугийн Нурлан

Булган - Должингийн Бямбасүрэн

Говь-Алтай - Осоржамаагийн Батнасан

Говьсүмбэр - Санжийн Чангаа

Дархан-Уул - Гониогийн Гочоо

Дорноговь - Довчингийн Төмөртогоо

Дорнод - Тэндэнгийн Пүрэвдорж

Дундговь - Жагаагийн Отгонцэцэг

Завхан - Тэрбишийн Энхзаяа

Орхон - Шаравын Үүрийнтуяа

Өвөрхангай - Баярхүүгийн Дуламсүрэн

Өмнөговь - Хүүхэнгийн Бямбацэрэн

Сүхбаатар - Батмөнхийн Номинчимэг

Сэлэнгэ - Гаанжууржавын Баасанжав

Төв - Ганбатын Намуун

Увс - Нялдагын Адъяа

Ховд - Гээлээгийн Даваачулуун

Хөвсгөл - Даваагийн Тунгалаг

Хэнтий - Пашкагийн Ганболд

Улаанбаатар  -Түдэвийн Бямбаа

                       -Рэнцэнгийн Болд

                       -Чойжигийн Чулуухай

                       -Цэрэнсүрэнгийн Цэрэнжаргал

Top