Өнөөдөр Нийслэлийн удирдах зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар зарим объектыг нийслэлийн өмчөөс хасах талаар хэлэлцэх юм байна. Тиймээс нийслэлийн өмчит бүртгэлтэй хөшөө, дурсгал, барилга зэргийг нураах шийдвэр гаргах гэнэ.
Эдгээр нийслэлийн өмчөөс Хан-Уул дүүргийн “Цагаан хаалга”, “В.И.Лениний хөшөө”-г нураах шийдвэр гарах аж. Одоогоор “Цагаан хаалга”-ыг нураасан байгаа бөгөөд удахгүй Улаанбаатар зочид буудлын урд байрлах “В.И.Лениний хөшөө”-г нураах юм. Уг хөшөөг анх 1954 оны арваннэгдүгээр сарын 26-нд нээж байжээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )