Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ажилдаа орно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон өнөөдөр үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүний оронд Ж.Амарсанааг өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаас томилсон юм.

Ж.Амарсанаа нь 1996 онд Оточ Манрамба дээд сургууль, 1998‑2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач,  2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002‑2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор, 2006‑2008 онд АНУ‑ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын программд ажиллаж, багшилсан.

2008 оны тавдугаар сард Монгол эх орондоо ирж Хаппи Веритас элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захирал, Монголын Анагаах Ухааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, “Гарваа” сангийн Ерөнхийлөгч, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөхийн ажлыг тус тус хийжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээгий(124.158.109.62) 2025 оны 03 сарын 13

Боловсролтой хүн их зүйл хийх байхаа эрүүл мэндийн салбарт

3  |  0
Top