“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд Францын хүнсчид оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг нэг дороос, шинэ, эрүүл хүнсээр хангах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ удаад “Намрын ногоон өдрүүд” есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-ний хооронд болно. Уг арга хэмжээнд  Франц улсаас өндөр ач холбогдол өгч буй талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Тухайлбал, тус улсын хүнсний салбар дахь дөрвөн мэргэжлийн холбоо, дөрвөн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох аж. Тиймээс Франц улсын туршлага, технологиос судлах, зөвлөмж авч тусгайлан уулзах хүсэлтэй аж ахуй нэгж Францын Элчин сайдын яамны 324519 утсаар  холбогдох эсвэл арга хэмжээний үеэр уулзах боломжтой юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top