Нийслэлийн ойг иргэддээ ойртсон, гэр хорооллынхон руу хандсан байдлаар тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан.

Энэхүү ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү ахлан ажиллах юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ажлын хэсгийн анхны хурал болсон бөгөөд нийслэлийн 373 жилийн ойн баярыг иргэддээ ойртсон, гэр хорооллынхон руу хандсан, бүх насныхны оролцоог хангасан, үргүй зардлыг хэмнэсэн байдлаар зохион байгуулахаар Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн байна.

Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэхээр болжээ.

А.Алтан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top