Арабын Эмиратад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа ирсэн Р.Лхамаа энэ сарын 29-нд хандивын тоглолт хийхээр зэхжээ. “River Sounds” клубт болох уг тоглолтыг JCI, “UB Central”-аас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд орлогыг нь тархины саажилттай Б.Номуундалай охины эмчилгээнд зориулах юм байна. Тоглолтонд “амьд” хөгжмийн хамтлаг, цөөхүүл хөгжим, “Мотive” хамтлаг оролцох аж. Дуучин бүсгүй маань өөрийн урын санд байдаг шилдэг дуунуудаа дуулж,бүжиглэн үдэшлэг маягаар нэгэн үдшийг фэнүүдтэйгээ өнгөрүүлэх гэнэ.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )