Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрны таван давхраас дөрвөн настай охин унаж амиа алджээ. Цонхон дээрээ тоглож байгаад санамсаргүй хөл алдсанаас энэхүү харамсалтай хэрэг гарсан аж. Охиныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай аваачсан боловч төд удалгүй амьсгал хураажээ. Энэ явдал бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулсан аймшигт хэрэг боллоо.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )