Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохиогдож буй “UB Art Fair-2012” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 5-10-ны өдрүүдэд дэлгэгдэх гэж байна. Тус үзэсгэлэнг Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой, Нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татах зорилгоор зохион байгуулдаг.
“UB Art Fair-2012” үзэсгэлэн дүрслэх урлагийн бүхий л салбарт уран бүтээлээ туурьвиж буй уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцуулах, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг олгодог юм.
Үзэсгэлэнгийн үеэр бэлэг дурсгалыг соёлын утга агуулгаар хэрхэн баяжуулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах аж.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )