Адель дизайнер болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Грэммийн шагналт дуучин Адель загварын ертөнцөд хүч үзэхээр шийджээ. Тэрээр махлаг бүсгүйчүүдэд зориулан хувцас урлахаар " Burberry" компанитай хамтран ажиллах санал тавиад байгаа аж. Учир нь Адельд "Burberry" компанийн хувцаснууд ихээхэн таалагддаг гэнэ.  Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч  "Адель өөрт нь ямар хувцас зохидгийг маш сайн мэддэг. Тиймээс хувцас загварын ажилд оролцохыг ихэд хүсч байгаа" хэмээн ярьжээ. Харин загварын агентлагаас дуучин бүсгүйд зөвшөөрсөн хариу илгээжээ. Удахгүй түүний урласан хувцаснууд шүтэн бишрэгчдийнх нь шүүгээг мялаах нь.

 Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top