“Барилга-Аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Сүүлийн үед барилгын салбарт хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаагүйгээс үйлдвэрлэлийн осол дараалан гарах болсон. Үүнээс үүдэн  эрдэнэт хүний амь эрсэдсэн үйл явдал болсон нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж, салбарын хөдөлмөр аюулгүй ажиллагаанд анхаарлаа хандуулах цаг болсныг харуулж байна.

Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, дэд бүтцийн зөвлөлөөс санаачлан “Барилга-Аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг Барилга хот байгуулалтын яам, МХЕГазар, ОБЕГазар, Монголын барилгачдын холбоо,  Барилга.МН БЗМТөв хамтран энэ сарын 28-ны 10.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр “Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл” сэдэвт үзэсгэлэн гарах ажээ.

Уулзалт, зөвлөгөөнд барилгын салбарын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай барилга угсралтын ААН байгууллагуудад танилцуулж, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, тэдэнтэй санал бодлоо солилцох юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top