Зөвшөөрөлгүй барилгуудын цахилгааныг хязгаарлажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу УБЦТС ХК нийслэлд зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 80 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг цахилгаан эрчим хүчээр хязгаарласан байна.

Тус компанийн зүгээс өөрийн харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-үүдээрээ дамжуулан цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан барилгуудад өдөр тутам хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогоор цахилгаан сүлжээнд эргэж залгагдсан зөрчил илрээгүй байна гэлээ. Хэрвээ цахилгаанаа салгуулсан байгууллага, иргэд дур мэдэн залгавал хуулийн дагуу зохих арга хэмжээ авах юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top