“Марвел” студи тэнгэрийн ханхүү Торын дараагийн ангийг “Тор Харанхуй ертөнц” нэртэйгээр ирэх онд гаргахаар энэ сарын 9-нд киноны зураг авалтын ажилдаа оржээ. Киноны хоёрдугаар ангид Торын дүрийг чадварлаг бүтээсэн Крис Хемсворт болон Натали Портмон, Том Хадпистон зэрэг одод тоглож байгаа юм. Харин найруулагчаар “Хаан ширээний тоглоом” киног бүтээсэн Алан Тайлор ажиллаж байгаа аж. Найруулагч энэ удаагийн ангид хаалганы харуулуудыг түлхүү харуулах гэнэ. “Харанхуй ертөнц” киноны нээлт ирэх оны арваннэгдүгээр сард болох аж.

Сэтгэгдэл ( 0 )