Арслан (7/23-8/22) |
9 сарын 25. Холимог хандлага зонхилно. Өглөөг эрт эхлэх нь үр дүнд хүргэхгүй. Та болгоомжгүй байдлаасаа болж аваар гаргаж болзошгүй. Үд дунд бизнесийн үйл ажиллагаа түргэн шуурхай явагдах болно. Үүрэг хариуцлагаа өөрийн аргаар шийд. Өөрийн ажилдаа хамт олноо бүү оролцуул хэрвээ та одоогийн ажилынхаа хажуугаар өөр шинэ ажил хайж байгаа бол маш сонор сэрэмжтэй бай. Таны хүлээж байгаа боломж гарч ирж болзошгүй. Таны амжилт утга учраар дүүрэн байх бөгөөд энэ нь танд аз жаргалыг бэлэглэнэ.
|
|
Хилэнц (10/23-11/21) |
9 сарын 25. Өнөөдөр таны зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг зангаараа дотны хүнээ гомдоож, улмаар зөрчил үүсгэж болзошгүй байна. Ямарваа нэгэн зүйлд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах, тааламжгүй үг хэллэг хэрэглэх эсвэл болчимгүй, бодлогогүй үйлдэл хийх нь аливаа ажил үйлд амжилт гаргахад тань саад тотгор болно. Сэтгэл санаа, бие тавгүйтэх болон эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөх хүсэл төрөх эсвэл хаа нэг тийшээ аяллаар явах болж магадгүй юм. Гэхдээ үйл явдлыг бүү хурцатга.
|
|
Загас (2/19-3/20) |
9 сарын 25. Эрүүл мэнд, сайн сайхан байдлаа дээшлүүлэхийн төлөө, ялангуяа муу зуршил таны одоогийн амьдралын хэв маягийн нэг хэсэг бол түүнийгээ хаяхын төлөө ажилла. Сэтгэл хөдөлгөсөн сайхан тохиолдол тохиолдох боломжтой ба хуучин эсвэл шинэ амрагтайгаа уулз. Үг яриагаар хүмүүсийг дээшлэн дэвжихэд зоригжуулах ямар ч төрлийн үйл ажиллагаа амжилттай явагдах ба танд орлого оруулах болно. Өнөө орой хүсэл мөрөөдлийн ертөнцөд умбаж өнгөрөө.
|
|
Үхэр (4/20-5/20) |
9 сарын 25. Шулуун өдөр. Оргилд гарах алхаа тань жаахан хурдасна. Ажилчидтайгаа сайхан харилцаатай байснаар тэд танд цалингаа нэмэгдүүлэх эсвэл урамшуулал олгох хэрэгтэй талаар сануулах болно. Үл ойлгогдох байдал гаргалгүй харин өөрийнхөө хүслийг тэдэнд шууд илэрхийл. Энэ нь тэдний таныг хүндэтгэх байдлыг дээшлүүлэх болно. Гэр бүл болон ажлаа зэрэг амжуулах хэрэгтэйгээс болж жаахан завгүй болж магад. Оройг хүүхдүүдтэйгээ өнгөрөө. Магадгүй тэдэнд танд хэлэхдээ өөрсдөөрөө бахархах сургуультай нь холбоотой мэдээ байна. Хэрэв та тэдний дүнд сэтгэл хангалуун бус байгаа бол өөр сургуульд шилжүүлсэн нь дээр байх.
|
|
Охин (8/23-9/22) |
9 сарын 25. Идэвхтэй өдөр. Таны сайн сайхан байхад тань нөхөрлөл маш чухал. Өнөөдөр та түр ажлаа зогсоож хэдэн сайн найзтайгаа цагийг өнгөрүүлэх тухай бодож үзэх болно. Амьдрахын тулд ажил хийх хэрэгтэй тул, ажлын өдрүүдээрээ хэн нэгнийг хөндлөнгөөс оролцуулахгүй байх тал дээр анхаар. Хэрвээ найз тань утасдаж, мессенжердээд байвал нэн даруй үүнийгээ зогсоо гэж хэл. Хэрэв та байр түрээсэлдэг бол хангалттай их зайгүй байгаагаас, өөр өрөө рүү нүүх зэрэг шалтгаанаас болж та нарын харилцаанд асуудал үүсэж мэднэ. Хэрэв ийм бол дургүйцэл, бухимдал тань таныг илүү том, илүү тансаг орон сууц руу нүүлгэж болно.
|
|
Нум (11/22-12/21) |
9 сарын 25. Энэ нь ганцаардмал юм уу шинэ орчинд дөнгөж орсон нумынханы хувьд шинэ найз нөхөдтэй болох сайхан арга зам байх болно. Таны нэр хүнд мөн түүнчлэн нийгмийн боломж чинь нэмэгдэх бололтой. Улс төр сонирхдог ба амьдардаг дүүргийнхээ нэр хүнд бүхий удирдагч болохоор сонирхож байгаа бол хүмүүс таны зорилтыг маш ихээр дэмжиж байгааг мэдэж авах болно. Сурталчилгааны төлөвлөгөөндөө сайн нөхдөө оруул. Олон нийтийн арга хэмжээнд оролцолгүй, гэртээ хэн нэгэн онцгой хүнтэйгээ нам тайван байдалд оройг өнгөрөө.
|
|
Хамтатгах (5/21-6/21) |
9 сарын 25. Өөртөө болон өөрийн үзэл бодолдоо итгэлтэй бай. Хэрвээ та тушаал ахиж, цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт шагнал урамшуулал авахыг хүсч байгаа бол энэ зорилгынхоо хойноос итгэлтэйгээр явж бусдад өөрийгөө таниулахыг хичээ. Харин уран бүтээлчдийн хувьд маш их ашигтай гэрээний санал хүлээн авч, мэргэжлийнхээ ачаар тэнгэрт дүүлэн нисэх мэт амжилт олно. Хайртыгаа юм уу сайн найзыгаа дагуулаад хамт яваарай. Машинд олон цаг ярилцаж, хөөрөлдөх энэ завшааныг алдаад хэрэггүй.
|
|
Жинлүүр (9/23-10/22) |
9 сарын 25. Албаны үүрэг даалгавраа биелүүлэхдээ маш анхааралтай бай. Хайрын болзоо эсвэл хамтрагчийн таагүй үйл явдалд урам хугарна. Илэн далангүй чин зүрхний яриа болзошгүй сөргөлдөөнийг шийдвэрлэж чадна. Та хайртдаа чин сэтгэлээсээ хандаж ямар ч хүнд хэцүү цагт туслахад бэлэн байх хэрэгтэй.
|
|
Матар (12/22-1/19) |
9 сарын 25. Дарамттай өдөр. Харилцааны асуудал, чиг хандлагаа хэлэлцэхэд таныг шахаж шаардаж болох юм. Сар таны мөнгө, үнэт зүйлийн нарны гэр арслангийн ордыг дайрч өнгөрөхөд таны шийдэмгий, өөрийн бодолтой зан чанар чинь эргэлдэж, банкны үлдэгдэлээ нэмэгдүүлэх талаар зарим арга хэмжээг авах тухай бодлогоширно.
|
|
Хонь (3/21-4/19) |
9 сарын 25. Гариг эрхсийн үргэлжлэх цохилтонд бэлд, гэхдээ урагш ахихад тань саад хийх боломж бүү олго. Та бол хонь, энэ зурхайн ордных хэзээ ч бууж өгдөггүй. Таны мөн чанар аз жаргалтай, дэвшилттэй байна. Аяллаар явах нь таныг хүчтэй болгож стресс, оюуны алжаалаа тайлах гайхалтай амсхийлт болно. Сонирхол төрүүлсэн сэдвээр суралц. Та суралцаад эхэлбэл энэ нь таныг амьдралдаа өөрчлөлт хийхэд өдөөж өгнө.
|
|
Мэлхий (6/22-7/22) |
9 сарын 25. Бүтээлч өдөр. Хайртай хүн, найзууд ба хамт ажиллагсадынхаа хооронд сайхан харилцаа дүүрэн байх болно. Та өөрийн ажил олгогчтойгоо нэг хуудсан дээр байгаа гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ та ажлын хүмүүс тань та хоёрыг юу ярьж байгааг мэдэж байгаа гэдэгт та итгэлтэй байгаа бол үүссэн асуудлыг ажлын газраа битгий шийд. Салхинд алхах юмуу уран зургийн үзэсгэлэн эсвэл кино үзэж өөртөө цаг гарга. Өөрийгөө хайрлаж эхлэ.
|
|
Хумх (1/20-2/18) |
9 сарын 25. Зөн билэгтэй өдөр. Таны далдыг харах чадвар өнөөдөр маш өндөр байна. хэрвээ та өөрийгөө ямар нэг зүйлд авъяастай гэж бодож байгаа бол яг одоо түүнийгээ илрүүл. Сургалтын төвийн талаар судал. Магадгүй та өөрийн хүссэн мэргэжлээрээ ажиллахыг хүсч байгаа бол одоо хамгийн тохиромжтой үе. Гэхдээ таны одоогийн ажил чинь цалин сайтай бол мөнгө сайн хуримтлуулж байгаад нас ахих үедээ өөрийн хүссэн зүйлээ ч хийж болно шүү дээ. Ямар ч байсан санхүүгийн хувьд аюулгүй байх хэрэгтэй. Ажил хайж буй хумхынхан агаарын тээврийн салбарт ажилд орох магадлалтай бөгөөд өөрийн аялах дуртай сонирхол тань энэ салбартай сайн зохицно.
|
|
Сэтгэгдэл ( 0 )